Аймгийн дүнгээр 23 сум 1 тосгоны 126 багийн нутагт 16913 малчин өрхийн 6040,4 мян толгой мал өвөлжиж байна. Үүнээс: тэмээ 2.4 мянган толгой адуу 281,8 мянган толгой, үхэр  514,5 мянган толгой, хонь 2933,0 мянган толгой,  ямаа 2306,7 мянган толгой байна.

Отор: Архангай, Төв, Баянхонгор, Хэнтий аймгийн нутагт Жаргалант, Рашаант, Галт, Шинэ-Идэр сумаас 55 өрхийн 126 малчин, 27.2 мянган толгой мал үүнээс бод 6.9 мянган толгой, бог 20,3 мянган толгой мал отроор  өвөлжиж байна. Аймаг дотроо отроор 12 сумын 227 өрхийн 743 малчид үүнээс өндөр настан 36, хөгжлийн бэрхшээлтэй 35, жирэмсэн эх 7, хүүхэд 199.  Нийт 111.1  мянган толгой мал үүнээс бод 38.8 мянга, бог 73.2 мянган толгой мал отроор өвөлжиж байна.

Гадна аймгийн отор: Булган, Архангай, Завхан аймгаас манай аймгийн Их-Уул, Рашаант, Цагаан-Уул, Цэцэрлэг, Чандмань-Өндөр сумдад 11 өрхийн 33 хүн, нийт 4247 толгой мал үүнээс бод 1243 толгой, бог 3004 толгой мал отроор өвөлжиж байна.

Цаг үеийн нөхцөл байдлын талаар: Аймгийн хэмжээнд нийт нутгаар цасан бүрхүүлтэй. Цэцэрлэг, Галт, Жаргалант, Шинэ-Идэр сумдад аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг газар дээр нь нөхцөл байдлын судалгааг хийж  маш их эрсдэлтэй буюу цагаан зудтай гэж тогтоосон. Мөн Цагаан-Уул, Их-Уул, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Рашаант, Бүрэнтогтох, Тариалан сумдад зудархуу байна.  Цагаан зудтай сумдад намраас хойш 16 удаагийн цас орж тал газраа 40-50см, гуу жалга болон ууландаа 80-150см цастай байна. Намар эрт орсон цас бэлчээртэй хайлж мөсөрснөөс 3-5 см мөсөн бүрхүүл тогтсон байна. Бэлчээрийн цас их тул зарим газраа мал бэлчээрлэх боломжгүй хашаатай байгаа мэдээлэл ирүүлж байна.

Мал хорогдолын талаар: 2020 оны 03-р сарын 16-ны байдлаар 23 сум нэг тосгоны 5514 малчин өрхийн 140548 толгой мал хорогдсоноос адуу 4579, үхэр 9900, хонь 71774, ямаа 54295 толгой  мал буюу оны эхний нийт малын 2,3 хувь  хорогдсон байна.

Жаргалант суманд 5 багийн 1034 өрхийн 40398 толгой мал хорогдсоноос адуу 1983, үхэр 2681, хонь 22686, ямаа 13048 толгой мал буюу сумын оны эхний нийт малын 13,8 хувь хорогдсон байна. Тус сумын Цагаанбургас баг оны эхэнд 90499 толгой мал тооллогдсноос одоогийн байдлаар 24020 толгой мал хорогдож сумын нийт хорогдолын 59,5 хувь, аймгийн хорогдсон малын 18,7 хувийг эзэлж байна.

Галт суманд 5 багийн 957 өрхийн 22376 толгой мал хорогдсоноос адуу 949 толгой, үхэр 1647 толгой, хонь 10462, ямаа 9318 толгой мал буюу сумын оны эхний нийт малын 5,5 хувь хорогдсон байна.

 Шинэ-Идэр суманд 4 багийн 320 өрхийн 21178 толгой мал хорогдсоноос адуу 657, үхэр 1787, хонь 13100, ямаа 5634 толгой мал буюу сумын оны эхний нийт малын 9,1 хувь хорогдсон байна.

Цэцэрлэг суманд 7 багийн 487 өрхийн 19206 толгой мал хорогдсоноос адуу 289, үхэр 745, хонь 8162, ямаа 10010 толгой мал буюу сумын оны эхний нийт малын 6,2 хувь хорогдсон байна.

Аймгийн нөөцөөс нийт 85,8 тн өвс, 29,5 тн тэжээлийг сумдад дансны үнэ буюу боодол өвсийг 8500 төгрөг, нэг уут тэжээлийг 10500 төгрөгөөр тус тус олгосон.

Улсын нөөцөөс нийт 600 тн өвс, 430 тн тэжээл олгосон. Өвсийг үнэгүй, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлтэй үнээр олгож байна. Мөн Улсын нөөцөөс 150 тн өвсийг татан авч байна.

          Хандив тусламжийн талаар: Ховд аймгаас  2000 боодол өвсийг татан авч хүндэрсэн Шинэ-Идэр, Жаргалант сумдад олгож байна. Мөн Төмөрбулаг сум, Ховд аймгаас 20 тн тэжээл, 800 боодол өвсийг татаж өвсийг 13000, тэжээлийг 16000 төгрөгөөр хөнгөлж олгож байна. Рашаант сум Дархан-Уул аймгийн салбар дахь УБ гурил ХК-аас 40тн хивэг, Төв аймгийн Баянчандмань сумаас 50тн бор будааг татаж авч Нутгийн зөвлөл нь тодорхой зардал гарган 1 уут хивгийг 11000 төгрөгөөр, 1 уут будааг 11000-16000 төгрөгөөр олгож байгаа бол тус сумын “Улаан-Од” ХХК Сэлэнгэ аймгаас 10тн тэжээлийг татаж малчиддаа үнэгүй олгоод байна. Цэцэрлэг сум Увс аймгаас 1000 боодол өвсийг татан авч үнийг хөнгөлөн малчдадаа 5750 төгрөгөөр олгосон. Жаргалант сум нийт 54,1 тн тэжээлийг татан Нутгийн зөвлөлтэй хамтран малчдад үнэгүй олгож байна. Шинэ-Идэр сумын Нутгийн зөвлөл ОУБ-аас нийт 36,3 сая төгрөгийг өвс, тэжээл авахад зарцууллаа.