Аймаг, сумын төвөөс гарах, орох орон нутгийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 2020 оны 02 дугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлалаа.

Аймаг, сумын төвөөс гарах, орох орон нутгийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 2020 оны 02 дугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлалаа.

Улсын хэмжээнд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн, сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 02 дурааг сарын 20-ны өдрийн А/113 захирамжаар аймаг, сумын төвөөс гарах, орох орон нутгийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 2020 оны 02 дугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлалаа.

“МОНГОЛ МАЛЧИН” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАГДЛАА

“МОНГОЛ МАЛЧИН” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАГДЛАА

Малчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг хангаж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэсээр иржээ. Гэвч малын тооны өсөлт, бэлчээрийн хомсдол, даац хэтрэлт, уур амьсгалын өөрчлөлт нь экологийн нөөцийн хязгаарлагдмал байдалд сөрөг нөлөөлөл, үүсгэж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх боломжийг хязгаарлаж эхэллээ. Мөн нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, шаардлагатай уялдуулж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэх арга барилд өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох, малчдын оролцоо, үүрэг, хариуцлагыг улам бүр нэмэгдүүлэх шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна.   

Иймд Мал аж ахуйн салбар, малчдыг хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн урт, дунд хугацааны бодлого, нийгэм, эдийн засгийн шаардлага, эрэлт хэрэгцээнд суурилж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-172 дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн гишүүд, салбарын эрдэмтэн судлаачид, мал аж ахуйн салбарын судалгааны төрийн бус байгууллага, орон нутгийн мэргэжлийн байгууллага, малчдын төлөөлөл  хамтарч боловсруулан “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийн төслийг Засгийн газрын өнөөдрийн \2020.01.29\ хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг дэмжих, малчдын амьжиргаа, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн тус үндэсний хөтөлбөрийн төслийг үндсэн 5 зорилтын хүрээнд 2020-2024 оны хугацаанд хэрэгжүүлнэ.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ. Үүнд:

  • Малчдыг мэдээллээр хангах нөхцлийг бүрдүүлэх замаар мал маллах, аж ахуй эрхлэх арга барил, мэдлэг, чадавхийг сайжруулж, малчдын залуу халааг бэлтгэнэ.
  • Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэх тогтолцоог шинэчлж, чанарын үнэлэмж бий болгоно.
  • Малчин өрхийн бүтээмж, эдийн засгийн чадамж, нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй, хариуцлагатай мал аж ахуйг тогтвортой эрхлэх, орлого, ашгаа өсгөх нөхцлийг сайжруулна.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлийг бууруулж дасан зохицох, эрсдэл даах чадавхийг бататган сайжруулах үйл ажиллагааг эрчимжүүлж, тухайлсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  • Малчдын хамтын хоршил, эко санаачилга, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, орон нутагтаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ.

 

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг олон зуун жилийн туршид эрхэлж ирсэн малчид нь Монгол орны түүхийг бүтээгч, нүүдэлчин ахуй, иргэншлийн өв соёлыг тээгч, нийгэм, эдийн засгийн томоохон давхарга юм.

Манай улсын нийт өрхийн 25,8 хувийг малтай өрх, үүний 73.6 хувийг малчин өрх эзэлж нийт хүн амын 19.4 хувь нь малчин өрхөд амьдарч, ажиллах хүчний 26,7 хувийг малчид бүрдүүлж байна. 2019 оны жилийн эцэст малчин өрх 171,6 мянга, малчид 285,5 мянга байна.

УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Мал аж ахуйн үйлдвэрлэлд тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, төллөсөн малаа саалинд бүрэн хамруулж, өрхийн үйлдвэрлэлээр хамгийн их сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа саальчны хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2. Энэ журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан саальчны ажлын үзүүлэлтийг нь үндэслэн улсын аварга саальчнаар шалгаруулна.

1.3. Улсын аварга саальчин шагнал олгох шийдвэрийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар гаргана.

Хоёр. Шагналд тодорхойлоход тавигдах шаардлага

2.1. Улсын аварга саальчнаар тодорхойлох саальчин дараахь шаардлагыг хангасан байна:

      2.1.1. сүүлийн жилүүдэд тухайн малчин оны эхэнд байсан мал нь бодод шилжүүлснээр 100-иас доошгүй байх бөгөөд 100 хээлтэгчээс бойжуулсан төлийн тоо улсын дунджаас илүү байх; 

      2.1.2. тухайн саальчны мал сүрэгт эзлэх хээлтэгч мал бог малд 55, бод малд 40-өөс доошгүй хувь байх;

      2.1.3. төллөсөн бүх хээлтэгчийг саалинд бүрэн хамруулж, нийт саасан сүүний хэмжээ жил дараалан өссөн байх;

      2.1.4. нэг хээлтэгчээс сааж байгаа сүү нь тухайн орон нутагт үржүүлж байгаа үүлдэр, омгийн малын ашиг шимийн дундаж үзүүлэлтээс дээгүүр байх, сүү, цагаан идээгээ зах зээлд борлуулсан байх;

      2.1.5. мэргэжлийн байгууллагаас ангилалт хийж удам гарваль, ашиг шимийг нь тогтоосон, стандартын шаардлага хангасан малыг үржилд ашигладаг, малаа сумын мал эмнэлэг үржлийн тасгийн бүртгэлд хамруулсан байх;

      2.1.6. ой хээрийн бүсэд хонин толгойд шилжүүлснээр нэг малд 50 кг, өндөр уулын бүсэд 20 кг, тал хээрийн бүсэд 40 кг, говийн бүсэд 5 кг-аас доошгүй өвстэй тэнцэхүйц хадлан, гар тэжээл, өвсөн дарш, хүчит тэжээлийг жил бүр бэлтгэж нөөцөлсөн байх;

      2.1.7. мал саах, саалиа боловсруулах арга ажиллагаагаа зааж сурган шавь саальчинтай болсон байх;
      2.1.8. мал сүргээ эрүүл байлгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулсан байх; 

      2.1.9. бэлчээрийн даацад малынхаа тоог тохируулж, сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дагуу хуваарьтай ашиглаж бэлчээр хамгаалах арга хэмжээ авдаг байх;

      2.1.10. үржлийн нэгжээр үржлийн малдаа жил бүр ангилалт хийлгэсэн байх;

      2.1.11. таваарын малын 30-аас доошгүй хувийг жил бүр эдийн засгийн эргэлтэд оруулсан байх;

      2.1.12. өөрийн ашиглаж байгаа бэлчээрт хортон мэрэгч, шавжтай энгийн механик болон микробиологийн аргаар тэмцсэн байх;

      2.1.13. өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржаа, малын хашаа, саравч, худагтай байх.

2.2. Улсын аварга саальчинд фермерийн аж ахуйн саальчныг тодорхойлохгүй.

Гурав. Аварга саальчнаар тодорхойлох, шалгаруулах

3.1. Аймгийн аварга саальчин болсноос хойш хоёроос доошгүй жил амжилттай ажилласан, энэ журамд заасан шаардлага, ажлын үзүүлэлтийг хангасан 1 саальчныг тухайн сумын Засаг даргын Тамгын газраас улсын аварга саальчнаар шалгаруулахаар тодорхойлж, багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлсэн шийдвэр, сумын Засаг даргын тодорхойлолтын хамт аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.

3.2. Аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь сумаас ирүүлсэн улсын аваргад тодорхойлогдсон саальчны холбогдох бичиг баримтыг хянан үзээд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хамгийн өндөр үзүүлэлттэй нэг хүртэл саальчны тодорхойлолтыг жил бүрийн 1 дүгээр сарын 5-ны дотор хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.3. Улсын аварга саальчнаар тодорхойлохдоо дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн байна:

      3.3.1. саальчны товч анкет (энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу);

      3.3.2. ажлын үзүүлэлт (энэ журмын 2 дугаар хавсралтын дагуу);

      3.3.3. холбогдох байгууллагын тодорхойлолт болон тодорхойлолтын баталгаа (энэ журмын 3 дугаар хавсралтын дагуу).

3.4. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв     байгууллага нь улсын аварга саальчин болгохоор тодорхойлон аймгаас ирүүлсэн саальчдын материалыг саальчин нэг бүрээр хянан үзээд, харьцуулсан дүгнэлт гаргаж, энэ журамд заасан шаардлага, ажлын үзүүлэлтийг хангасан, хамгийн өндөр үзүүлэлт бүхий 6 хүртэлх саальчныг шалгаруулж саналаа зохих журмын дагуу Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

Дөрөв. Шагнал олгох

4.1. Улсын аварга саальчин тус бүрийг 4.0 (дөрвөн) сая төгрөгөөр шагнана. Улсын аварга саальчинд олгох цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг, дурсгалын цом, бусад шагналын эд зүйлсийг худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь санхүүжүүлнэ.

4.2. Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрөөс өмнө гардуулна.

—–o0o—–

                               “Улсын аварга саальчин шалгаруулах журам”-ын 1 дүгээр хавсралт

УЛСЫН АВАРГА СААЛЬЧНААР ТОДОРХОЙЛОХ ХҮНИЙ ТОВЧ АНКЕТ

…….он ……сар …… өдөр

1.

 Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр

 

2.

 Ургийн овог

 

3.

 Эцэг (эх)-ийн нэр

 

4.

 Нэр

 

5.

 Төрсөн он, нас, хүйс

 

6.

 Боловсрол

 

7.

 Ам бүлийн гишүүдийн тоо

 

8.

 Улсад ажилласан жил

 

9.

 Үүнээс: саальчнаар ажилласан жил

 

10.

 Төр, засгаас авсан шагнал, огноо

 

11.

 Аймаг, нийслэлийн аварга саальчнаар шалгарсан он,  үнэмлэхийн дугаар

 

 

                                                                        “Улсын аварга саальчин шалгаруулах журам”-ын 2 дугаар хавсралт

УЛСЫН АВАРГА СААЛЬЧИНД ТОДОРХОЙЛОХ ………………АЙМАГ,

НИЙСЛЭЛ ……………….СУМ, ДҮҮРГИЙН СААЛЬЧИН……………… -НЫ

АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

…….он ……сар …… өдөр

 Үзүүлэлт

Малын төрөл (доошгүй байх үзүүлэлт)

Онууд

….он

…. он

Нэг. Малын төрөл, тоо

 

 Малын үүлдэр омог

 

 1. Оны эхний мал бодод шилжүүлснээр

Бүгд -100

 

 

 2. Оны эхний мал

Бүгд

 

 

Үүнээс:

Тэмээ

 

 

Адуу

 

 

Үхэр

 

 

Хонь

 

 

Ямаа

 

 

 3. Хээлтэгч

Бүгд

 

 

 Үүнээс:

Ингэ

 

 

Гүү

 

 

Үнээ

 

 

Эм хонь

 

 

Эм ямаа

 

 

 4. Оны эцэст байгаа хээлтэгч

Бүгд

 

 

 

 

 Үүнээс:

Ингэ

 

 

Гүү

 

 

Үнээ

 

 

Эм хонь

 

 

Эм ямаа

 

 

 5. Бэлтгэсэн тэжээл (тонн)

өвс

 

 

 

Хүчит тэжээл

 

 

 

Гар тэжээл

 

 

 

Хужир, шүү

 

 

Хоёр. Ашиг шим ашиглалтын байдал

 6. Оны эхнии нэг хээлтэгч малаас

 саалийн хугацаанд саасан сүү (л)

Бүгд

 

 

 

 

 

 Үүнээс:

Нутгийн монгол үнээ

 

 

Сарлаг

 

 

Хайнаг

 

 

Ингэ

 

 

Гүү

 

 

Эм хонь

 

 

Эм ямаа

 

 

 7. Боловсруулсан цагаан идээ (тонн)

Бүгд

 

 

 

сүү

 

 

 

ааруул

 

 

 

ээзгий

 

 

 

аарц

 

 

 

өрөм

 

 

 

зөөхий

 

 

 

айраг

 

 

 

хоормог

 

 

 8. Боловсруулсан цагаан идээнээс олсон

 орлого (мянган төг)

Бүгд

 

 

 

сүү

 

 

ааруул

 

 

ээзгий

 

 

аарц

 

 

өрөм

 

 

зөөхий

 

 

айраг

 

 

хоормог

 

 

 9. Хөрөнгө оруулалт

мян.төгрөг

 

 

 10. Татвар төлөлт

Төгрөгөөр

 

 

 11.  Малын даатгал

Даатгуулсан малын тоо

 

 

Төлсөн хураамж

 

 

 12. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл

Төгрөгөөр

 

 

 13.Нийгмийн даатгалын шимтгэл

Төгрөгөөр

 

 

Тайлбар: Дээрх үзүүлэлтүүдийг улсын тооллого, бусад холбогдох материалыг үндэслэн баталгаажуулна. Саасан сүүг малын төрөл тус бүрээр тооцож гаргана.

——————– аймаг ——————сумын –—————-багийн Засаг дарга ———————————–                                                                                       /…………………………/

Хөдөө аж ахуйн тасгийн дарга ———————            /…………………..……/

“Улсын аварга саальчин шалгаруулах журам”-ын 3 дугаар хавсралт

УЛСЫН АВАРГА СААЛЬЧНААР ТОДОРХОЙЛОХ ………….

АЙМГИЙН……СУМЫН ……….-ЫН АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ,

ТОДОРХОЙЛОЛТЫН БАТАЛГАА

Улсын аварга саальчин цолд тодорхойлж байгаа малчин дараахь бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ:

  1. Малчны ажил байдлын тодорхойлолт;
  2. Малчны малын А дансны хуулга сүүлийн 3 жилээр;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Сумын аварга саальчин цолны үнэмлэхийн хуулбар;
  5. Аймгийн аварга саальчин цолны үнэмлэхийн хуулбар;
  6. Малын эрүүл мэндийн дэвтрийн хуулбар;
  7. Өрхийн гэр бүлийн гишүүдийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  8. Өрхийн гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар;
  9. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын газрын тодорхойлолт;
  10. Малын индексжүүлсэн даатгалын гэрээний хуулбар;
  11. Сумын Хөдөө аж ахуйн тасгийн тодорхойлолт;
  12. Сумын Мал эмнэлгийн тасгийн тодорхойлолт;
  13. Сумын ИТХ-ын тэмдэглэл тогтоол;
  14. Сумын Засаг даргын албан хүсэлт;
  15. Аймгийн ХХААГазрын шалгаруулалт хийсэн тухай албан бичиг;
  16. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэр, Засаг даргын албан хүсэлт;
  17. Гэмт хэрэгт холбогдож байсан эсэх тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт.    

Тайлбар:

  1. Холбогдох баримтыг хавсаргаагүй бол тодорхойлолт хүчингүйд тооцогдоно.
  2. Дээрх хавсралтад заасан үзүүлэлт бүрээр тус тусад нь баталгаа гаргана. 

———————–сумын Засаг дарга ————————/……………………/

……он …… сар …… өдөр

УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ, УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх, мал маллагааны уламжлалт аргыг боловсронгуй болгох, малын үүлдэрлэг байдал чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, малаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулах, малчдын нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж, урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2. Энэ журамд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан малчдын ажлын үзүүлэлтийг үндэслэн улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхөөр тус тус шалгаруулна.

1.3. Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхөд шагнал олгох шийдвэрийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар гаргана.

Хоёр. Шагналд тодорхойлоход тавигдах шаардлага

2.1. Улсын аварга малчин өрхөд тодорхойлох малчин өрх дараахь шаардлагыг хангасан байна.

      2.1.1. мал сүргээ жилийн дөрвөн улиралд өөрөө малладаг, мал маллагааны туршлагаа залуу малчдад зааж сургаж шавь малчинтай болсон, түр болон байнгын ажлын байрыг бий болгож орон нутагт ядуурлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулсан байх;

      2.1.2. өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржааны хашаа, худагтай, мал аж ахуйн үйлдвэрлэлээс олсон орлогоос доройтсон бэлчээрийг сайжруулах, худаг гаргах, булаг, шандны эхийг хамгаалахад зарцуулсан байх;

      2.1.3. өвөлжөө, хаваржааныхаа бэлчээрийг гэрээгээр ашигладаг, бэлчээрийн даацад малын тоог тохируулан сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дагуу бэлчээрийг сэлгэн өнжөөх, отор, нүүдэл хийж зохистой ашигладаг, бэлчээрийн хортон мэрэгч, шавжтай энгийн механик болон микробиологийн аргаар тэмцэх ажилд идэвхтэй оролцдог байх;

      2.1.4. ашиглагдахгүй байгаа алслагдсан бэлчээрийг ашиглан отор нүүдэл хийж малдаа тарга хүч авахуулсан, сумын тухайн жилийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дагуу бэлчээрийг ашиглаж зөрчил гаргаагүй байх;

      2.1.5. малаа оторлон тарга хүч авахуулдаг, өвөлжилт, хаваржилтад шаардлагатай өвс, тэжээлийг ойт хээрийн бүсэд хонин толгойд шилжүүлснээр нэг малд 50 кг, өндөр уулын бүсэд 20 кг, тал хээрийн бүсэд 40 кг, говийн бүсэд 5 кг байхаар тооцож жил бүр бэлтгэж нөөцөлсөн байх;

      2.1.6. тухайн бүс нутагт өсгөн үржүүлэхийг зөвшөөрсөн төрөл, ашиг шимийн чиглэлийн үүлдэр, омгийн малыг өсгөн үржүүлдэг, мал үржүүлэг технологийн нэгжтэй гэрээ байгуулан үржлийн малдаа жил бүр ангилалт хийлгэдэг, удам зүйн үнэлгээнд хамрагдсан хээлтүүлэгчийг мэргэжлийн байгууллагын зөвшөөрлөөр технологит хугацаанд ашиглан малынхаа чанарыг сайжруулж, удам гарваль, ашиг шимийн бүртгэл хөтөлсөн байх;

      2.1.7. нийт малаа ялган тэмдэглэж бүртгэлжүүлсэн, бог малын хээлтүүлэгчийг мал үржүүлэг технологийн нэгжид шилжүүлсэн, үржлийн малын удам гарвалийн гэрчилгээг сумын хөдөө аж ахуйн тасгаас авсан байх;

      2.1.8. сүрэгт эзлэх хээлтэгчийн тоо сүүлийн 3 жил дараалан тогтвортой өссөн, хээлтэгч нь бог малд 55, бод малд 40 болон түүнээс дээш хувьд хүрсэн, тухайн нутагт үржүүлж байгаа үүлдэр, омгийн малын ашиг шимийн үзүүлэлтийг нас, хүйсээр хангасан байх;

2.1.9. малаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тогтмол бүрэн хамруулж, малын эрүүл мэндийн дэвтэр хөтөлдөг, сүүлийн 3 жилд мал сүрэгт нь малын гоц халдварт болон халдварт өвчин гараагүй, малын зүй бус хорогдолгүй, сүргийн бүтцийг зохистой түвшинд хангасан, бодод шилжүүлснээр 100-аас доошгүй толгой малтай байх;

      2.1.10. малын чанарыг сайжруулах, сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, малын тоог бэлчээрийн даацад тохируулах чиглэлээр сумын хөдөө аж ахуй болон мал эмнэлгийн тасагтай хамтран ажилласан тухай тодорхойлолттой байх;

      2.1.11. малчин өрхийн гишүүд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, малаа малын индексжүүлсэн даатгалд даатгуулсан байх;

      2.1.12. малчин өрхийн малын тоо, зах зээлд нийлүүлсэн бүтээгдэхүүний дүнд бусдаас худалдаж болон бэлгэнд авсан мал, бүтээгдэхүүнийг оруулж тооцохгүй;

      2.1.13. шагналд тодорхойлогдож байгаа малчин нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, сүрэгт эзлэх таваарын малаа жил бүр эдийн засгийн эргэлтэд оруулсан байх.

Гурав. Улсын аварга малчин өрх, улсын хошой
аварга малчин өрх шалгаруулах

3.1. Сумын Засаг даргын Тамгын газар нь аймгийн аварга малчин болсноос хойш 3-аас доошгүй жил амжилттай ажилласан, энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа нэг малчин өрхийг улсын аварга малчин өрхөөр шалгаруулахаар тодорхойлно. Малчин өрхийн энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангаж байгааг нотлох бичиг баримтыг багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр, сумын Засаг даргын тодорхойлолтын хамт аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.

3.2. Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь сумдаас улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхөд тодорхойлж ирүүлсэн малчин өрхийн холбогдох бичиг баримтыг хянан үзээд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, хамгийн өндөр үзүүлэлттэй нэг малчин өрхийн тодорхойлолтыг жил бүрийн 1 дүгээр сарын 5-ны өдрийн дотор хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.3. Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгаас бусад аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь сумдаас улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхөд тодорхойлж ирүүлсэн малчин өрхийн энэ журмын 3.1-д заасан бичиг баримтыг хянан үзээд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хамгийн өндөр үзүүлэлттэй 3 хүртэлх малчин өрхийн тодорхойлолтыг жил бүрийн 1 дүгээр сарын 5-ны өдрийн дотор хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.4. Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгаас 3 жил тутамд нэг аварга малчин өрхийг бусад аймгуудаас жил бүр нэг малчин өрхийг улсын хошой аварга малчин өрхөд тодорхойлж ажлын үзүүлэлтийг 5 жилээр гаргаж ирүүлнэ.

3.5. “Улсын аварга малчин өрх” цолоор жил бүр 60 хүртэл, “Улсын хошой аварга малчин өрх” цолоор 8 хүртэлх тооны малчин өрхийг шалгаруулна.

3.6. Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхийг тодорхойлохдоо дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн байна.

      3.6.1. малчин өрхийн (эхнэр, нөхөр) товч анкет (энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу);

      3.6.2. ажлын үзүүлэлт (энэ журмын 2 дугаар хавсралтын дагуу);

      3.6.3. холбогдох газруудын тодорхойлолт болон тодорхойлолтын баталгаа (энэ журмын 3 дугаар хавсралтын дагуу);

3.7. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв        байгууллага нь аймгаас улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхөд тодорхойлж ирүүлсэн малчин өрхийн холбогдох бичиг баримтыг малчин өрх тус бүрээр хянаж дүгнэлт гарган хамгийн өндөр үзүүлэлт бүхий өрхийг, түүний дотор нэг тэмээчин өрхийн материалыг шалгаруулж саналаа зохих журмын дагуу Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

3.8. Энэ журам батлагдахаас өмнө улсын сайн малчин, улсын аварга малчин цолоор шагнагдсан малчныг “Улсын аварга малчин өрх” цолтой адилтган үзнэ.

3.9. Улсын аварга малчин өрх цолоор шагнагдсанаас хойш 5 жил дараалан өмнөх амжилтаа бататгасан малчин өрхийг улсын хошой аварга малчин өрхөд тодорхойлж болно.

3.10. Улсын хошой аварга малчин өрхөд тодорхойлохдоо энэ журмын   2.1.1-2.1.13-т заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг баримталж мөн журмын   3.1-д зааснаар тодорхойлж хүргүүлнэ.

Дөрөв. Шагнал олгох

4.1. Улсын аварга малчин өрх цолоор шагнагдсан малчин өрхийг 4.0 (дөрвөн) сая төгрөгөөр шагнана. Улсын аварга малчин өрхөд олгох Монгол Улсын газрын зураг бүхий гантиг чулуун суурин дээр цалин цагаан мөнгөөр бүрсэн 5 хошуу эцэг малын дүрс байршуулсан цом, цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг, мөнгөн аяга, хадаг, өргөмжлөл, тууз, бусад шагналын эд зүйлсийг худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь санхүүжүүлнэ.

4.2. Улсын хошой аварга малчин өрх цолоор шагнагдсан малчин өрхийг 4.0 (дөрвөн) сая төгрөгөөр шагнана. Улсын хошой аварга малчин өрхөд олгох Монгол Улсын газрын зураг бүхий гантиг чулуун бадамлянхуа цэцэг бүхий суурин дээр цалин цагаан мөнгөөр бүрсэн 5 хошуу эцэг малын дүрс байршуулсан цом, цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг, мөнгөн аяга, өргөмжлөл, тууз, бусад шагналын эд зүйлсийг худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь санхүүжүүлнэ.

4.3. Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх цолоор шагнагдсан малчин өрхийн өвөлжөө, хаваржааг “Улсын аварга малчин өрх…………………….”, “Улсын хошой аварга малчин өрх……..…………….” (овог нэр бичнэ) гэж хаягжуулж алдаршуулах асуудлыг тухайн сумын Засаг даргын Тамгын газар хариуцна.

4.4. Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрөөс өмнө гардуулна.

4.5. Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхийн шагналыг гардуулах ажлыг Засгийн газрын гишүүд аймаг, сумын төвд нэгдсэн байдлаар зохион байгуулж малчин өрхийг алдаршуулна.

—–o0o—–

“Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин

өрх шалгаруулах журам”-ын 1 дүгээр хавсралт

Цээж зураг

/6х4/,

өнгөт

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”, “УЛСЫН ХОШОЙ АВАРГА    

МАЛЧИН ӨРХ”-Д ТОДОРХОЙЛЖ БАЙГАА МАЛЧИН ӨРХИЙН

ТОВЧ АНКЕТ

…….. он …….   сар ……..  өдөр

1.  Аймаг, сум, багийн нэр  
2.  Ургийн овог (эхнэр, нөхөр)  
3.  Эцгийн (эх) нэр  
4.  Нэр  
5.  Төрсөн он, сар, өдөр, нас, хүйс  
6.  Боловсрол  
7.  Ам бүлийн гишүүдийн тоо  
8.  Улсад ажилласан жил  
9.  Үүнээс малчнаар ажилласан жил  
10.

 Аймаг, сумын аварга малчин өрхөөр шалгарсан үнэмлэхийн

дугаар огноо

 
11.  Шагнагдсан төрийн одон, медаль  огноо  

“Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин

өрх шалгаруулах журам”-ын 2 дугаар хавсралт

      “УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”, “УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН

 ӨРХ”-Д ТОДОРХОЙЛЖ БАЙГАА…………….АЙМАГ………………..СУМЫН

 МАЛЧИН ӨРХИЙН АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

………. он ……. сар ……… өдөр

 Үзүүлэлт Малын төрөл Онууд
…. он …. он …. он
Нэг. Малын төрөл, тоо

 Малын үүлдэр, омог (тэмээ………..үүлдэр, омог, адуу …………. үүлдэр, омог,

үхэр……………. үүлдэр, омог, хонь…………. үүлдэр, омог, ямаа…………..үүлдэр,

омог)

 1. Оны эхний мал Бүгд      
 Үүнээс: Тэмээ      
Адуу      
Үхэр      
Хонь      
Ямаа      
 2. Хээлтэгч Бүгд      
 Үүнээс: Ингэ      
Гүү      
Үнээ      
Эм хонь      
Эм ямаа      
 3. Хээлтүүлэгч Бүгд      
 Үүнээс: Буур      
Азарга      
Бух      
Хуц      
Ухна      
 4. Бойжуулсан төл Бүгд      
 Үүнээс: Ботго      
Унага      
Тугал      
Хурга      
Ишиг      
 5. Зах зээлд борлуулсан мал Бүгд      
 Үүнээс: Тэмээ      
Адуу      
Үхэр      
Хонь      
Ямаа      
 6. Үржилд худалдсан мал Бүгд      
 Үүнээс: Тэмээ      
Адуу      
Үхэр      
Хонь      
Ямаа      
 7. Малжуулахад өгсөн мал Бүгд      
 Үүнээс: Тэмээ      
Адуу      
Үхэр      
Хонь      
Ямаа      

 8. Өөрийн хэрэгцээнд

хэрэглэсэн мал

Бүгд      
 Үүнээс: Тэмээ      
Адуу      
Үхэр      
Хонь      
Ямаа      

 9. Оны эцэст тоологдсон

мал

Бүгд      
 Үүнээс: Тэмээ      
Адуу      
Үхэр      
Хонь      
Ямаа      

 10. Оны эцэст байгаа

хээлтэгч

Бүгд      
 Үүнээс: Ингэ      
Гүү      
Үнээ      
Эм хонь      
Эм ямаа      

 

11. Хээлтэгч,

хээлтүүлэгчийн тохироо

 

Буур      
Азарга      
Бух      
Хуц      
Ухна      
Хоёр. Ашиг шим ашиглалтын байдал

 12. Оны эхний нэг малаас

үйлдвэрлэсэн мах (кг-аар)

Бүгд      
 Үүнээс: Тэмээний мах      
Адууны мах      
Үхрийн мах      
Хонины мах      
Ямааны мах      

 13. Нийт бүтээгдэхүүн

үйлдвэрлэлт

Мах үйлдвэрлэл (кг)      
Тэмээний ноос (кг)      
Хонины ноос (кг)      
Ямааны ноолуур (кг)      
Цагаан идээ (кг)      
Сүү (литр)      

 14.Бүтээгдэхүүнээс олсон нийт

орлого (мянган төгрөг)

 

Үүнээс:

Бүгд      
Мал амьдаар борлуулснаас      
Мах борлуулснаас      
Ноос борлуулснаас      
Ноолуур борлуулснаас      
Цагаан идээ борлуулснаас      
Сүү борлуулснаас      
Арьс борлуулснаас      
Шир борлуулснаас      
Бусад      

 15. Өрхийн хэмжээнд бэлтгэсэн

өвс, гар тэжээл, хүчит тэжээл,

хужир (тн)

Өвс      
Гар тэжээл      
Хүчит тэжээл      
Хужир      

 

16.Хашаа

Хашааны тоо      
Багтаамж (толгой мал)      
 17. Худаг Худгийн тоо      
Хүчин чадал (л/сек)      

 18. Хөрөнгө оруулалт

(мянган төгрөг)

Худаг      
Малын хашаа, хороо      
Бэлчээр сайжруулах      
  Хадлангийн талбай хамгаалах      

 19. Татвар төлөлт

(ХХОАТатвар)

Төгрөгөөр      

 20.  Малын индексжүүлсэн

даатгал

Даатгуулсан малын тоо      
Төлсөн хураамж      

 21. Эрүүл мэндийн даатгалын

шимтгэл

Төгрөгөөр      

 22. Нийгмийн даатгалын

шимтгэл

Төгрөгөөр      

Тайлбар: Дээрх үзүүлэлтүүдийг улсын тооллого, бусад холбогдох материалыг үндэслэн баталгаажуулна.

 ——————– аймаг ——————сумын Засаг дарга ——————-/………………/

Хөдөө аж ахуйн тасгийн дарга ——————–/…………………/

“Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх шалгаруулах журам”-ын 3 дугаар хавсралт

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”, “УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ”-Д 

ТОДОРХОЙЛОХ ………………..АЙМАГ ……………….СУМЫН МАЛЧИН ӨРХИЙН

АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ, ТОДОРХОЙЛОЛТЫН БАТАЛГАА

………… он ………. сар ……… өдөр

ТЭС АДУУГ “ҮҮЛДЭР”-ЭЭР БАТЛАВ

ТЭС АДУУГ “ҮҮЛДЭР”-ЭЭР БАТЛАВ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-145 дугаар тушаалаар батлагдсан “Үржлийн малд хянан магадлагаа хийх, баталгаажуулах, үүлдэрлэг байдлыг тодорхойлох, хяналт тавих журам”-д заасны дагуу тухайн адуунд явуулж ирсэн сонгон үржүүлгийн ажлын үр дүнг ажлын хэсэг хянан магадлах ажлыг хийж тайлан 2019 оны 11-р сарын 19-ний өдрийн ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хуралд танилцуулан, хэлэлцүүлснээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул сум,  Увс  аймгийн Тэс, Зүүнговь,  Завхан аймгийн Тэс, Баянтэс сумдад үржүүлдэг Тэс омгийн адууг “Үүлдэр” –ээр батлалаа.

1982 онд Хөвсгөл аймгийн үржлийн фермийг байгуулснаар Цэцэрлэг, Цагаан-Уул сумдад Тэс адууны цөм сүргийг үржүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй үржил селекцийн ажлыг явуулсан байна.  

Тэс омгийн адуу нь байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд өсөж үрждэг ч амьдын жингийн үзүүлэлтээр бусад үүлдрээс 20-40 кг илүү, сэрвээ, биеийн ташуу уртаар 6-10 см их байна. Тэс омгийн адуу нь арьс зузаантай учир урт уяатай гараанаас гараад 4-5 км явж байж хөлс нь гарч бие нь тавигдаж, газар ахих тусам хурдлах чадвар нь нэмэгддэг, цуцаа багатай нь тэсвэр хатуужилтайг илтгэнэ.

Тэс омгийн адуу нь дотроо “Таван тэс-говь”, “Гандан жас”, “Хотгойд” гэсэн 3 удамтай. Хотгойд удам – Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул сумдад үржүүлдэг, сэрвээний өндөр 128 см, нилээд махлаг, уналга, эдэлгээ даах чадвар сайтай, туурай нь цомбон, удам хоорондын солбилцуулах үржүүлгийн арга хэрэглэдэг. Бэлчээр ашиглах, уналга эдэлгээ даах чадвар гойд сайн. Бусад удмаас арьс нь зузаан, үс сахлаг, биеэр бусад удмаас намхан лагс чамбай биетэй  адуу юм.

Мөн тус адуунд 2020-2024 онд хэрэгжүүлэх үржил селекцийн ажлын хөтөлбөрийг баталж, биологи, аж ахуйн ашигтай шинж чанарыг удамшуулан, үржлийн цөм сүргийг олшруулах, тархалтын хүрээг өргөтгөх, үржил селекцийн ажлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг аймаг, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.