“Ногоон, өрсөлдөх чадвартай, экпортын баримжаатай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн тогтвортой хөгжлийн бодлогын стратеги” (2023-2027) Төвийн бүсийн хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа.

“Ногоон, өрсөлдөх чадвартай, экпортын баримжаатай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн тогтвортой хөгжлийн бодлогын стратеги” (2023-2027) Төвийн бүсийн хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа.

 

Тус хэлэлцүүлэгт хөвсгөл аймгын ХХААГ,АЗТГ, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Их-Уул, Мөрөн, Тариалан, Тосонцэнгэл сумдын мэргэжилтэн ЖДҮ, хоршоо, хувийн хэвшил тариаланч малчдын төлөөлөл оролцож байна. Хэлэлцүүлэгээр:

  • Өнгөрсөн ба одоо “Төрөөс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлсэн бодлого, үндэсний хөтөлбөрийн дүн шинжилгээ, өнөөгийн бодлого
  • Одоо ба ирээдүй Тогтвортой хөгжил ба ногоон санхүүжилт
  • Салбарын тогтвортой хөгжлийн бодлогын стратегийн төслийг боловсруулахад баримтлах зарчим, арга зүй
  • Орон нутагт нэмүү өртөгийн үйлдвэрлэл кластерээр хөгжүүлж байгаа сайн жишээнүүд
  • Төвийн бүсийн онцлог ба боломж
  • Тогтвортой хөдөө аж ахуйн үйлдвэрлэл: Бэрхшээл, сорил ба шийдэл
  • Салбарын хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ, шаардлага, жендерийн тэгш байдал, тогтвортой сууршлыг дэмжих арга замууд

Асуудлаар хэлэлцүүлэг илтгэлүүд тавигдлаа.

2020 онд хураан авсан ургац

2020 онд хураан авсан ургац

2020 онд 16431 га талбайд үр тариа тариалж 15150 га талбайгаас 22559 тонн, үүнээс улаанбуудай 16140 га талбайд тариалж 14859 га талбайгаас 22102 тонн буюу нэгж талбайгаас 14,8 цн хураан авсан нь өмнөх онтой харьцуулахад улаанбуудайн ургац цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 15,3%-иар буурсан хэдиийч  суурь оноос нэг га-гийн ургац 47,9%-иар өссөн үзүүлэлттэй байна. Төмс 277,87 га талбайд тариалж 275,87 га талбайгаас 3019 тонн буюу нэгж талбайн ургац 109 цн, хүнсний ногоо 185 га талбайд тариалж 2263 тонн буюу нэгж талбайн ургац 122 цн ургац тус тус хураан авч хүсний ногооны хэрэгцээний 21,9%, төмсний хэрэгцээний 63,3%-ийг дотоодын ургацаар хангаж өмнөх оноос төмсний хангамж 17,1%, хүнсний ногооны хангамж 5,7%-иар  тус тус нэмэгдсэн байна.

“Уламжлалт аргаар гар тэжээл бэлтгэх” аян амжилттай явагдаж дууслаа.

“Уламжлалт аргаар гар тэжээл бэлтгэх” аян амжилттай явагдаж дууслаа.

Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Аймгийн Засаг даргын Тамгын газраас уриалсан “УЛАМЖЛАЛТ АРГААР ГАР ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХ” аянд Хөвсгөл аймгийн  16 байгууллага, аж ахуйн нэгж нэгдэж  үйлдвэрийн аргаар бэлтгэсэн 6.2 тн тэжээл, 0.5 тн хужир, 100 кг гар тэжээл, 1.2 тн өвс бэлтгэн  аймгийн МАЛ ХАМГААЛАХ САН-д хүлээлгэн өглөө.  Аяныг маань ЗҮТГЭЛ, ИТГЭЛ, СЭТГЭЛ гарган дэмжин оролцсон  БАЙГУУЛЛАГА, ХАМТ ОЛОНД  талархал илэрхийлье.

Ангилалт хянан баталгаажуулах, цөм сүрэг бүрдүүлэх, бүртгэлжүүлэх ажил хийгдлээ.

2020 оны Улсын төсвөөр ангилалт хянан баталгаажуулах, цөм сүрэг бүрдүүлэх, бүртгэлжүүлэх ажлыг Цагаан-Уул, Цэцэрлэг, Төмөрбулаг, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх сумдад зохион байгуулах, гүйцэтгэгчээр шалгарсан Цагаан-Уул ариун сүрэг ХХК, Баян Алтрага шилмэл сүрэг ХХК –тай гэрээ байгуулсан. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны А/353 тоот захирамжаар батлагдсан ажлын Цагаан-Уул, Цэцэрлэг, Төмөрбулаг сумдад ангилалт хийсэн ажилд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажмлласан.

 Ангилалтын үр дүнд Цэцэрлэг сумын 3 малчин өрхөд Тэс үүлдрийн 242 толгой хээлтэгч, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумдад 12 малчин өрхөд Дархад омгийн 998 толгой хээлтэгч мөн 7 малчин өрхөд Дархад үүлдрийн 1085 толгой хээлтэгч, Төмөрбулаг сумын 1 малчин өрхөд 86 толгой хээлтэгч, Баянзүрх сумын 6 малчин өрхөд 242 толгой хээлтэгчээр тус тус цөм сүрэг бүрдүүлж гэрээ байгуулан батламж олгож, цаашид үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдээд байна.  

Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн бэлчээрийн зориулалттай гүн өрмийн худгийг хүлээн авлаа.

Улсын төсвийн 300,0 сая төгрөгөөр бэлчээрийн зориулалттай гүн өрмийн худгийн тендер зарлаж Хөвсгөл  геологи ХХК шалгарч, гүйцэтгэлийн ажлыг хийсэн. Үүнд Их-Уул суманд 2, Рашаант суманд 3, Жаргалант суманд 3, Галт суманд 3, Төмөрбулаг суманд 2, Тосонцэнгэл суманд 2 худаг нийт 15 гүн өрмийн худаг гаргах аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг гүйцэтгэгч компаниас хүлээн авч сумны комиссод хүлээлгэн өглөө. Орон нутгийн төсвийн 214,0 сая төгрөгөөр Тариалан суманд 2, Их-Уул суманд 1, Шинэ-Идэр суманд 3, Тосонцэнгэл суманд 4 цооног, Галт суманд 4 цооног, Жаргалант суманд 2, Алаг-эрдэнэ суманд 1, Арбулаг суманд 1 худаг нийт 17 худаг, ДЗМОУБ-аас 30,0 сая төгрөгөөр  Төмөрбулаг сумын Хүүхдийн цэцэрлэгт 1 худаг гаргаж аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг хүлээж авах ажлыг зохион байгуулж байна. Нийт аймгийн  дүнгээр бэлчээрийн зориулалттай 32 худаг, унды усны зориулалттай 1 худаг  ашиглалтад орж 144,0 мянган га бэлчээрийн талбайг усжуулж, хоногт 102,4 мянган толгой малыг услах боломж бүрдээд байна.