Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Аймгийн Засаг даргын Тамгын газраас уриалсан “УЛАМЖЛАЛТ АРГААР ГАР ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХ” аяны хүрээнд Хөвсгөл аймгийн ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН хамт олон нарийн хиаг өвсийг хадаж, хатаан аймгийн МАЛ ХАМГААЛАХ САН-д хүлээлгэн өглөө. Аяныг маань ЗҮТГЭЛ, ИТГЭЛ, СЭТГЭЛ гарган дэмжин оролцсон ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН хамт олонд талархал илэрхийлье.