Манай аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Жаргалант, Баянзүрх сумдын 393,9 мянган га талбайд бэлчээрийн хөнөөлт үлийн цагаан оготно тархсан. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2020 оны А-89 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2020 оны А/228 дугаар захирамжаар Улсын төсвийн хөрөнгөөр 60,0 мянган га бэлчээрийн талбайд тэмцэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Дээрх 6 суманд нийт 497 малчид иргэдтэй гэрээ хийж,120 төрийн албан хаагчдыг дайчилгаагаар ажиллуулж, шувууны үүр, суудал хийх, утах, конус тавих, ус цутгах зэрэг энгийн механик аргаар тэмцэж байна.