Аймгийн хэмжээнд 2020 оны 04 сарын 02-ны байдлаар оны эхний 2689,6 мянган толгой хээлтэгч мал төллөхөөс нийт 229806 толгой хээлтэгч төлөлснөөс ингэ 15, гүү 816, үнээ 5550, эм хонь 168688, эм ямаа 74737 мал төллөж байна. Нийт 229201 толгой төл бойжиж үүнээс ботго 15, унага 756, тугал 5265, хурга 1563370, ишиг 66795 толгой байна. Нийт төллөх хээлтэгч малын 13,0 хувь төллөлсөн, төл бойжилт 91,8 хувьтай байна.
Мал хорогдолын талаар: 23 сум нэг тосгоны 7027 малчин өрхийн 181836 толгой мал хорогдсоноос тэмээ 2, адуу 5632, үхэр 12781, хонь 94581, ямаа 68840 толгой мал буюу оны эхний нийт малын 3,0 хувь хорогдсон байна.
Жаргалант суманд 5 багийн 1034 өрхийн 45922 толгой мал хорогдсоноос адуу 2150, үхэр 2910, хонь 26895, ямаа 13967 толгой мал буюу сумын оны эхний нийт малын 15,7 хувь хорогдсон байна.
Галт суманд 5 багийн 1007 өрхийн 35419 толгой мал хорогдсоноос адуу 1378 толгой, үхэр 2317 толгой, 16709 хонь , ямаа 15015 толгой мал буюу сумын оны эхний нийт малын 8,7 хувь хорогдсон байна.
Шинэ-Идэр суманд 4 багийн 514 өрхийн 24281 толгой мал хорогдсоноос адуу 753, үхэр 2133, хонь 15031, ямаа 6284 толгой мал буюу сумын оны эхний нийт малын 10,4 хувь хорогдсон байна.
Цэцэрлэг суманд 7 багийн 713 өрхийн 19342 толгой мал хорогдсоноос адуу 292, үхэр 744, хонь 8237, ямаа 10064 толгой мал буюу сумын оны эхний нийт малын 6,3 хувь хорогдсон байна.