Аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл хамртан “Тогтвортой мал аж ахуй эрхлэлт“ аймгийн малчдын зөвлөгөөнийг 6-р сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Л.Ганболд, ХБХОТХ-ийн дарга Э.Аззаяа 23 сум 1 тосгоны Засаг дарга, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, Газрын даамал, 126 багийн малчдын төлөөлөл нийт 300 гаруй хүн оролцсон.
ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Сувдаа, Малын үржил бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Түмэнбаяр, МОН-9183 төслийн зөвлөх Доктор Ц.Алтанзул, МОН-9183 төслийн зөвлөх О.Уламбаяр, МОН-9183 төслийн зөвлөх Доктор С.Дүгэрсүрэн нар оролцож мэдээлэл өгсөн.
Зөвлөгөөнд Хүнс, Хөдөө аж ахуйн салбарыг өнөөгийн түвшин, цаашид хэрэгжүүлэх бодлого, Мал үржүүлгийн ажил үйлчилгээ, хээлтүүлэгч малыг мэргэжлийн ажил үйлчилгээний нэгжид шилжүүлэхийн ач холбогдол, Хөвсгөл аймгийн бэлчээрийн төлөв байдал, Малын эрүүл мэндийн асуудал, Малын тэжээл тариалах, дарш бэлтгэх ач холбогдол зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн. Зөвлөгөөнөөс 11 заалт бүхий уриалга гаргасан.