Анх 2001 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын санаачлагаар тэмдэглэж эхэлсэн Дэлхийн сүүний өдрийн арга хэмжээнд оролцох улс орнуудын тоо жилээс жилд нэмэгдэж, өөр өөрсдийн уриан дор тэмдэглэдэг уламжлал хэдий нь тогтсон байна.
Монгол улс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр анх удаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Монголын Сүүний Салбарыг Хөгжүүлэх Үндэсний Зөвлөлийн санаачлагаар, Монгол улсын Засгийн газар, Сүүний нэмүү өртгийн сүлжээний нийт тоглогчидтой хамтран “Эх орны сүү-Эрүүл хүнс-Амьдралын баталгаа” уриан дор зохион байгуулсанаас хойш нийт 4-дэх удаагаа хамтран тэмдэглэж байна.
Манай байгууллага энэ жил Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн санаачлагыг дэмжин аймгийн ЗДТГ, ЭМГ, МХГ, ГБХЗХГ, аймгийн сүү боловсруулах үйлдвэр Титаник ХХК -тай хамтран “ДЭЛХИЙН СҮҮНИЙ ӨДӨР”-ийг анх удаа аймагтаа “ЭХ ОРНЫ СҮҮ – ЭРҮҮЛ ХҮНС” уриан дор амжилттай тэмдэглэлээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд эцэг эх, хүүхэд багачууддаа сүүний хэрэглээний ач холбогдолыг сурталчилсан гарын авлага материалыг тараан, 350 гаруй хүүхдэд сүү, тараг, ааруул зэрэг сүү цагаан идээг олгож “Хүн бүр өдөрт нэг аяга сүү” – г заавал хэрэглэж хэвшихийг уриаллаа. Мөн үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд сүүгээр тасралтгүй хангах ажилд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж буй фермер Ч.Лхамсүрэнжав, С.Бямбасүрэн, Титаник ХХК-ийн Сүүний цехийн хамт олныг шагнаж урамшуулсаны зэрэгцээ иргэдэд фермерээс бэлтгэгдсэн сүүг хөргөлтийн төхөөрөмжөөс шууд худалдан боруулж үйлчиллээ.