ХӨВСГӨЛ АЙМГИЙН 2020-2021 ОНЫ МАЛ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТИЙН ТАЛААР
Энэ онд аймгийн дүнгээр 23 сум 1 тосгоны 128 багийн нутагт 9079 хот айл, 17014 малчин өрхөд 6156.3 мянган толгой мал өвөлжихөөс тэмээ 2.5 мянган толгой, адуу 365.1 мянган толгой, үхэр 521.1 мянган толгой, хонь 2957.3 мянган толгой, ямаа 2310.2 мянган толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 10731.5 мянган толгой мал өвөлжихөөр урьдчилсан мэдээ гараад байна.
Оторт: Өөрийн аймгийн 18 суманд 237 өрхөд өндөр настай 60, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 12, жирэмсэн 2, хүүхэд 257 нийт 760 иргэн, 104302 толгой мал, гадна аймгийн нутагт Цэцэрлэг, Жаргалант, Галт сумаас Завхан, Архангай, Баянхонгор, Хэнтий, Булган аймагт 26 малчин өрхийн нийт 69 иргэнээс өндөр настан 1, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 3, хүүхэд 19, нийт 9613 толгой мал, Булган аймгаас Их-Уул суманд 2 малчин өрх 4 хүүхэд, 4малчин, нийт 909 толгой мал отроор өвөлжиж байна.
Монгол Улсын Засгийн газрын 63 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу отор нүүдлээр өвөлжиж байгаа малчин өрхийг тухайн очсон сумын Засаг дарга нарт төрийн үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах талаар санал хүргүүлсэн. Мөн отроор өвөлжиж байгаа малчин өрхийн дэлгэрэнгүй судалгааг хүргүүлсэн.
Аймгийн нөөц: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны19 дүгээр тогтоолоор аймгийн нөөцөд 800 тн өвс, 200 тн тэжээл бэлтгэх албан даалгавар өгснөөс 166,2 тн өвс буюу (20,8%), 29,8тн тэжээл (14,9%) бэлтгэсэн байна. Аймгийн аюулгүй нөөц бүрдүүлэхээр 142,0 сая төгрөг нь ногоон тэжээл, ногоон тэжээл авахаар тендер зарлаад байна.
Аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, Хөдөө аж ахуйн газраас санаачлагаар “Зүтгэл, Итгэл, Санаачилгыг дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд уламжлалт аргаар гар тэжээл бэлтгэх аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулж 16 байгууллагаас хамран орлщолцож нийт 6,2тн хүчит тэжээл, 1,2 тн өвс, ногоон тэжээл, 0,1тн гар тэжээл, 0,5 тн хужрыг аймгийн Мал хамгаалах санд төвлөрүүлээд байна.
Сумын аюулгүйн нөөцөд: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны19 дүгээр тогтоолоор 4800 тн өвс бэлтгэхээс 1394 тн өвс бэлтгэж (29,0%), 1200 тн тэжээл бэлтгэхээс 289 тн тэжээл бэлтгэж (24%) биелэлтэй байна.
Малчид иргэд хүчээр: 202624 тн байгалийн хадлан, 13508 тн давс, хужир шүү, 366 тн гар тэжээл бэлтгэхээс 153313 тн байгалийн хадлан, 7982 тн давс, хужир шүү, 242 тн гар тэжээл, 2631 тн ногоон тэжээл, үйлдвэрийн тэжээл 153 тн, дарш ногооны хаягдал 814.1тн бэлтгэж 76.8 хувьтай. Тариалан, Эрдэнэбулган, Чандмань-өндөр, Цагаан-үүр сумдын малчид иргэд өвс тэжээлийнхээ нөөцийг 100%, Цагаан-уул сум 91%-тай бэлтгэсэн байна.
Инженерийн хийцтэй худаг 621 энгийн уурхайн худаг 688, усан сан 6 нийт 1905 уст цэг байгаагаас 1874 буюу 98,4 хувьтай худаг, уст цэг ашиглагдаж байна.
Энэ онд аймгийн хэмжээнд бэлчээрийн зориулалтаар Улсын төсвөөс 6 суманд 15 худаг, орон нутгийн хөрөнгөөр 18 худаг, гадаадын төсөл хөтөлбөрөөр 1 худаг нийт 33 худаг шинээр гарсан байна.
Бод малын хашаа 15908, бог малын хашаа 18570 байгаа нь малын хашаа хорооны хангамж 98,3 хувьтай байна.
Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны А/71 дүгээр тушаалаар баталсан зааврын дагуу үнэлэхэд малчин өрхийн түвшинд өвөлжилт, хаваржилийн бэлтгэлийг 92,9 хувьтай, аймгийн түвшинд 74,3 хувийн биелэлттэй байна.
Өвөлжилтийн мэдээлэл:
Энэ жил манай аймаг нь бэлчээрийн ургамал сайн байсан боловч хадлангийн гарц тааруу байсан. Малчид иргэд хадлан урьд жилийнхээс бага хэмжээтэй бэлтгэсэн.
Ханх, Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Цагаанүүр, Улаан-Уул сумдад 10-15 см цастай, бусад нутгаар 5-10 см цастай байна. Хүйтний эрч нэмэгдэж байна. Ханх, Рэнчинлхүмбэ сумын зарим багт бэлчээрийн ургац тааруу байсантай холбоотой цас нэмж орвол мал өвөлжилт хүндэрч магадгүй бусад нутгаар өвөлжилт хэвийн байна.
МАЛ ҮРЖЛИЙН АЛБА