ТА ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ДАРААХ ЗАМААР БУУРУУЛЖ БОЛНО.

ТА ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ДАРААХ ЗАМААР БУУРУУЛЖ БОЛНО.

ТА, цайгаа давсгүй уувал давсны хэрэглээгээ 2 граммаар багасгаж чадна. 

ТА, хүнсний бүтээгдэхүүний шошгын шим тэжээлийн мэдээллийг шалгаж давс (натри) хамгийн багатайг нь сонгоорой.   

ТА, Хоол идэхийн өмнө эсвэл идэж байх үедээ давс ихтэй хоол амтлагч битгий хэрэглээрэй. 

“Таны худалдан авдаг хүнсэнд хэр зэрэг их давс нуугдаж байгааг мэдэх үү?” давсны мэдээлэл сурталчилгааны Дэлхийн 7 хоногийг өөрийн орон нутагт хэрхэн зохион байгуулах талаар аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2020 оны 03 сарын 05-ны өдөр удирдамж хүргүүлээд байна. 

“ӨДӨР ТУТМЫН ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ БАГАСГАЖ – ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЬЯ”

“ӨДӨР ТУТМЫН ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ БАГАСГАЖ – ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЬЯ”

Монгол Улсад хүн амын нийт нас баралтын 77%-ийг халдварт бус өвчин (ХБӨ) эзэлж, 15-64 насны 3 хүн тутмын нэг 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдарын шалтгаанаар нас барах эрсдэлтэй байна. Насанд хүрсэн 10 хүн тутмын найм нь хоногт 5 граммаас их (дунджаар 11 г) давс хэрэглэж, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний 83.6%, хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 81.6% нь давс ихтэй байна.

Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, хоолны давсыг  багасгах, хүн амын давсны хэрэглээг бууруулах нь халдварт бус өвчний өвчлөл, цаг бус нас баралтаас сэргийлэх, улмаар хөдөлмөрийн бүтээмж, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг дэлхийн улс орнуудын туршлага харуулж байна.  

НҮБ-ын “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилт”-д 2025 гэхэд дэлхийн хүн амын давсны хэрэглээг 30%-иар бууруулахаар, Монгол Улсын “Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги (2015-2025)”-д хүн амын давсны хэрэглээг 2025 он гэхэд 2013 оны түвшингээс 30%-иар, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг 40%-иар, хоолны үйлвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг 40%-иар бууруулахаар тус тус заасан.