Ангилалт хянан баталгаажуулах, цөм сүрэг бүрдүүлэх, бүртгэлжүүлэх ажил хийгдлээ.

2020 оны Улсын төсвөөр ангилалт хянан баталгаажуулах, цөм сүрэг бүрдүүлэх, бүртгэлжүүлэх ажлыг Цагаан-Уул, Цэцэрлэг, Төмөрбулаг, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх сумдад зохион байгуулах, гүйцэтгэгчээр шалгарсан Цагаан-Уул ариун сүрэг ХХК, Баян Алтрага шилмэл сүрэг ХХК –тай гэрээ байгуулсан. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны А/353 тоот захирамжаар батлагдсан ажлын Цагаан-Уул, Цэцэрлэг, Төмөрбулаг сумдад ангилалт хийсэн ажилд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажмлласан.

 Ангилалтын үр дүнд Цэцэрлэг сумын 3 малчин өрхөд Тэс үүлдрийн 242 толгой хээлтэгч, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумдад 12 малчин өрхөд Дархад омгийн 998 толгой хээлтэгч мөн 7 малчин өрхөд Дархад үүлдрийн 1085 толгой хээлтэгч, Төмөрбулаг сумын 1 малчин өрхөд 86 толгой хээлтэгч, Баянзүрх сумын 6 малчин өрхөд 242 толгой хээлтэгчээр тус тус цөм сүрэг бүрдүүлж гэрээ байгуулан батламж олгож, цаашид үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдээд байна.  

Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн бэлчээрийн зориулалттай гүн өрмийн худгийг хүлээн авлаа.

Улсын төсвийн 300,0 сая төгрөгөөр бэлчээрийн зориулалттай гүн өрмийн худгийн тендер зарлаж Хөвсгөл  геологи ХХК шалгарч, гүйцэтгэлийн ажлыг хийсэн. Үүнд Их-Уул суманд 2, Рашаант суманд 3, Жаргалант суманд 3, Галт суманд 3, Төмөрбулаг суманд 2, Тосонцэнгэл суманд 2 худаг нийт 15 гүн өрмийн худаг гаргах аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг гүйцэтгэгч компаниас хүлээн авч сумны комиссод хүлээлгэн өглөө. Орон нутгийн төсвийн 214,0 сая төгрөгөөр Тариалан суманд 2, Их-Уул суманд 1, Шинэ-Идэр суманд 3, Тосонцэнгэл суманд 4 цооног, Галт суманд 4 цооног, Жаргалант суманд 2, Алаг-эрдэнэ суманд 1, Арбулаг суманд 1 худаг нийт 17 худаг, ДЗМОУБ-аас 30,0 сая төгрөгөөр  Төмөрбулаг сумын Хүүхдийн цэцэрлэгт 1 худаг гаргаж аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг хүлээж авах ажлыг зохион байгуулж байна. Нийт аймгийн  дүнгээр бэлчээрийн зориулалттай 32 худаг, унды усны зориулалттай 1 худаг  ашиглалтад орж 144,0 мянган га бэлчээрийн талбайг усжуулж, хоногт 102,4 мянган толгой малыг услах боломж бүрдээд байна.