“Ногоон, өрсөлдөх чадвартай, экпортын баримжаатай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн тогтвортой хөгжлийн бодлогын стратеги” (2023-2027) Төвийн бүсийн хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа.
Тус хэлэлцүүлэгт хөвсгөл аймгын ХХААГ,АЗТГ, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Их-Уул, Мөрөн, Тариалан, Тосонцэнгэл сумдын мэргэжилтэн ЖДҮ, хоршоо, хувийн хэвшил тариаланч малчдын төлөөлөл оролцож байна. Хэлэлцүүлэгээр:
- Өнгөрсөн ба одоо “Төрөөс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлсэн бодлого, үндэсний хөтөлбөрийн дүн шинжилгээ, өнөөгийн бодлого
- Одоо ба ирээдүй Тогтвортой хөгжил ба ногоон санхүүжилт
- Салбарын тогтвортой хөгжлийн бодлогын стратегийн төслийг боловсруулахад баримтлах зарчим, арга зүй
- Орон нутагт нэмүү өртөгийн үйлдвэрлэл кластерээр хөгжүүлж байгаа сайн жишээнүүд
- Төвийн бүсийн онцлог ба боломж
- Тогтвортой хөдөө аж ахуйн үйлдвэрлэл: Бэрхшээл, сорил ба шийдэл
- Салбарын хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ, шаардлага, жендерийн тэгш байдал, тогтвортой сууршлыг дэмжих арга замууд
Асуудлаар хэлэлцүүлэг илтгэлүүд тавигдлаа.