Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Мал аж ахуйн үйлдвэрлэлд тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, төллөсөн малаа саалинд бүрэн хамруулж, өрхийн үйлдвэрлэлээр хамгийн их сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа саальчны хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2. Энэ журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан саальчны ажлын үзүүлэлтийг нь үндэслэн улсын аварга саальчнаар шалгаруулна.

1.3. Улсын аварга саальчин шагнал олгох шийдвэрийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар гаргана.

Хоёр. Шагналд тодорхойлоход тавигдах шаардлага

2.1. Улсын аварга саальчнаар тодорхойлох саальчин дараахь шаардлагыг хангасан байна:

      2.1.1. сүүлийн жилүүдэд тухайн малчин оны эхэнд байсан мал нь бодод шилжүүлснээр 100-иас доошгүй байх бөгөөд 100 хээлтэгчээс бойжуулсан төлийн тоо улсын дунджаас илүү байх; 

      2.1.2. тухайн саальчны мал сүрэгт эзлэх хээлтэгч мал бог малд 55, бод малд 40-өөс доошгүй хувь байх;

      2.1.3. төллөсөн бүх хээлтэгчийг саалинд бүрэн хамруулж, нийт саасан сүүний хэмжээ жил дараалан өссөн байх;

      2.1.4. нэг хээлтэгчээс сааж байгаа сүү нь тухайн орон нутагт үржүүлж байгаа үүлдэр, омгийн малын ашиг шимийн дундаж үзүүлэлтээс дээгүүр байх, сүү, цагаан идээгээ зах зээлд борлуулсан байх;

      2.1.5. мэргэжлийн байгууллагаас ангилалт хийж удам гарваль, ашиг шимийг нь тогтоосон, стандартын шаардлага хангасан малыг үржилд ашигладаг, малаа сумын мал эмнэлэг үржлийн тасгийн бүртгэлд хамруулсан байх;

      2.1.6. ой хээрийн бүсэд хонин толгойд шилжүүлснээр нэг малд 50 кг, өндөр уулын бүсэд 20 кг, тал хээрийн бүсэд 40 кг, говийн бүсэд 5 кг-аас доошгүй өвстэй тэнцэхүйц хадлан, гар тэжээл, өвсөн дарш, хүчит тэжээлийг жил бүр бэлтгэж нөөцөлсөн байх;

      2.1.7. мал саах, саалиа боловсруулах арга ажиллагаагаа зааж сурган шавь саальчинтай болсон байх;
      2.1.8. мал сүргээ эрүүл байлгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулсан байх; 

      2.1.9. бэлчээрийн даацад малынхаа тоог тохируулж, сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дагуу хуваарьтай ашиглаж бэлчээр хамгаалах арга хэмжээ авдаг байх;

      2.1.10. үржлийн нэгжээр үржлийн малдаа жил бүр ангилалт хийлгэсэн байх;

      2.1.11. таваарын малын 30-аас доошгүй хувийг жил бүр эдийн засгийн эргэлтэд оруулсан байх;

      2.1.12. өөрийн ашиглаж байгаа бэлчээрт хортон мэрэгч, шавжтай энгийн механик болон микробиологийн аргаар тэмцсэн байх;

      2.1.13. өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржаа, малын хашаа, саравч, худагтай байх.

2.2. Улсын аварга саальчинд фермерийн аж ахуйн саальчныг тодорхойлохгүй.

Гурав. Аварга саальчнаар тодорхойлох, шалгаруулах

3.1. Аймгийн аварга саальчин болсноос хойш хоёроос доошгүй жил амжилттай ажилласан, энэ журамд заасан шаардлага, ажлын үзүүлэлтийг хангасан 1 саальчныг тухайн сумын Засаг даргын Тамгын газраас улсын аварга саальчнаар шалгаруулахаар тодорхойлж, багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлсэн шийдвэр, сумын Засаг даргын тодорхойлолтын хамт аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.

3.2. Аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь сумаас ирүүлсэн улсын аваргад тодорхойлогдсон саальчны холбогдох бичиг баримтыг хянан үзээд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хамгийн өндөр үзүүлэлттэй нэг хүртэл саальчны тодорхойлолтыг жил бүрийн 1 дүгээр сарын 5-ны дотор хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.3. Улсын аварга саальчнаар тодорхойлохдоо дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн байна:

      3.3.1. саальчны товч анкет (энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу);

      3.3.2. ажлын үзүүлэлт (энэ журмын 2 дугаар хавсралтын дагуу);

      3.3.3. холбогдох байгууллагын тодорхойлолт болон тодорхойлолтын баталгаа (энэ журмын 3 дугаар хавсралтын дагуу).

3.4. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв     байгууллага нь улсын аварга саальчин болгохоор тодорхойлон аймгаас ирүүлсэн саальчдын материалыг саальчин нэг бүрээр хянан үзээд, харьцуулсан дүгнэлт гаргаж, энэ журамд заасан шаардлага, ажлын үзүүлэлтийг хангасан, хамгийн өндөр үзүүлэлт бүхий 6 хүртэлх саальчныг шалгаруулж саналаа зохих журмын дагуу Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

Дөрөв. Шагнал олгох

4.1. Улсын аварга саальчин тус бүрийг 4.0 (дөрвөн) сая төгрөгөөр шагнана. Улсын аварга саальчинд олгох цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг, дурсгалын цом, бусад шагналын эд зүйлсийг худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь санхүүжүүлнэ.

4.2. Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрөөс өмнө гардуулна.

—–o0o—–

                               “Улсын аварга саальчин шалгаруулах журам”-ын 1 дүгээр хавсралт

УЛСЫН АВАРГА СААЛЬЧНААР ТОДОРХОЙЛОХ ХҮНИЙ ТОВЧ АНКЕТ

…….он ……сар …… өдөр

1.

 Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр

 

2.

 Ургийн овог

 

3.

 Эцэг (эх)-ийн нэр

 

4.

 Нэр

 

5.

 Төрсөн он, нас, хүйс

 

6.

 Боловсрол

 

7.

 Ам бүлийн гишүүдийн тоо

 

8.

 Улсад ажилласан жил

 

9.

 Үүнээс: саальчнаар ажилласан жил

 

10.

 Төр, засгаас авсан шагнал, огноо

 

11.

 Аймаг, нийслэлийн аварга саальчнаар шалгарсан он,  үнэмлэхийн дугаар

 

 

                                                                        “Улсын аварга саальчин шалгаруулах журам”-ын 2 дугаар хавсралт

УЛСЫН АВАРГА СААЛЬЧИНД ТОДОРХОЙЛОХ ………………АЙМАГ,

НИЙСЛЭЛ ……………….СУМ, ДҮҮРГИЙН СААЛЬЧИН……………… -НЫ

АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

…….он ……сар …… өдөр

 Үзүүлэлт

Малын төрөл (доошгүй байх үзүүлэлт)

Онууд

….он

…. он

Нэг. Малын төрөл, тоо

 

 Малын үүлдэр омог

 

 1. Оны эхний мал бодод шилжүүлснээр

Бүгд -100

 

 

 2. Оны эхний мал

Бүгд

 

 

Үүнээс:

Тэмээ

 

 

Адуу

 

 

Үхэр

 

 

Хонь

 

 

Ямаа

 

 

 3. Хээлтэгч

Бүгд

 

 

 Үүнээс:

Ингэ

 

 

Гүү

 

 

Үнээ

 

 

Эм хонь

 

 

Эм ямаа

 

 

 4. Оны эцэст байгаа хээлтэгч

Бүгд

 

 

 

 

 Үүнээс:

Ингэ

 

 

Гүү

 

 

Үнээ

 

 

Эм хонь

 

 

Эм ямаа

 

 

 5. Бэлтгэсэн тэжээл (тонн)

өвс

 

 

 

Хүчит тэжээл

 

 

 

Гар тэжээл

 

 

 

Хужир, шүү

 

 

Хоёр. Ашиг шим ашиглалтын байдал

 6. Оны эхнии нэг хээлтэгч малаас

 саалийн хугацаанд саасан сүү (л)

Бүгд

 

 

 

 

 

 Үүнээс:

Нутгийн монгол үнээ

 

 

Сарлаг

 

 

Хайнаг

 

 

Ингэ

 

 

Гүү

 

 

Эм хонь

 

 

Эм ямаа

 

 

 7. Боловсруулсан цагаан идээ (тонн)

Бүгд

 

 

 

сүү

 

 

 

ааруул

 

 

 

ээзгий

 

 

 

аарц

 

 

 

өрөм

 

 

 

зөөхий

 

 

 

айраг

 

 

 

хоормог

 

 

 8. Боловсруулсан цагаан идээнээс олсон

 орлого (мянган төг)

Бүгд

 

 

 

сүү

 

 

ааруул

 

 

ээзгий

 

 

аарц

 

 

өрөм

 

 

зөөхий

 

 

айраг

 

 

хоормог

 

 

 9. Хөрөнгө оруулалт

мян.төгрөг

 

 

 10. Татвар төлөлт

Төгрөгөөр

 

 

 11.  Малын даатгал

Даатгуулсан малын тоо

 

 

Төлсөн хураамж

 

 

 12. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл

Төгрөгөөр

 

 

 13.Нийгмийн даатгалын шимтгэл

Төгрөгөөр

 

 

Тайлбар: Дээрх үзүүлэлтүүдийг улсын тооллого, бусад холбогдох материалыг үндэслэн баталгаажуулна. Саасан сүүг малын төрөл тус бүрээр тооцож гаргана.

——————– аймаг ——————сумын –—————-багийн Засаг дарга ———————————–                                                                                       /…………………………/

Хөдөө аж ахуйн тасгийн дарга ———————            /…………………..……/

“Улсын аварга саальчин шалгаруулах журам”-ын 3 дугаар хавсралт

УЛСЫН АВАРГА СААЛЬЧНААР ТОДОРХОЙЛОХ ………….

АЙМГИЙН……СУМЫН ……….-ЫН АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ,

ТОДОРХОЙЛОЛТЫН БАТАЛГАА

Улсын аварга саальчин цолд тодорхойлж байгаа малчин дараахь бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ:

  1. Малчны ажил байдлын тодорхойлолт;
  2. Малчны малын А дансны хуулга сүүлийн 3 жилээр;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Сумын аварга саальчин цолны үнэмлэхийн хуулбар;
  5. Аймгийн аварга саальчин цолны үнэмлэхийн хуулбар;
  6. Малын эрүүл мэндийн дэвтрийн хуулбар;
  7. Өрхийн гэр бүлийн гишүүдийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  8. Өрхийн гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар;
  9. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын газрын тодорхойлолт;
  10. Малын индексжүүлсэн даатгалын гэрээний хуулбар;
  11. Сумын Хөдөө аж ахуйн тасгийн тодорхойлолт;
  12. Сумын Мал эмнэлгийн тасгийн тодорхойлолт;
  13. Сумын ИТХ-ын тэмдэглэл тогтоол;
  14. Сумын Засаг даргын албан хүсэлт;
  15. Аймгийн ХХААГазрын шалгаруулалт хийсэн тухай албан бичиг;
  16. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэр, Засаг даргын албан хүсэлт;
  17. Гэмт хэрэгт холбогдож байсан эсэх тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт.    

Тайлбар:

  1. Холбогдох баримтыг хавсаргаагүй бол тодорхойлолт хүчингүйд тооцогдоно.
  2. Дээрх хавсралтад заасан үзүүлэлт бүрээр тус тусад нь баталгаа гаргана. 

———————–сумын Засаг дарга ————————/……………………/

……он …… сар …… өдөр