“Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд

“Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд

МУЗГ-аас “Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд ХХААХҮЯ, Азийн хөгжлийн банк, “Хөдөө аж ахуйн хөдөөгийн хөгжил” төслийн дэмжлэгтэйгээр орон нутгийн сүүний нөөц ашиглалтыг сайжруулж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, бүтээгдэхүүн хөгжүүлэх зорилгоор малчин өрх, хоршоонд тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гардууллаа. Тус тоног төхөөрөмжийг Алаг-Эрдэнэ, Арбулаг, Улаан-Уул сумдын 22 малчин өрх, Улаан-Уул сумын “Дархад малын хишиг ундрах” хоршоо, Алаг-Эрдэнэ сумын ” Мэлхий хадны цуурай” хоршоодод олголоо.

ЭХ ҮРСИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Манай байгууллага нь аймгийн “Хүүхэд хамгаалал – Өрхийн хөгжлийг дэмжих” нэрлэсэн жилтэй уялдуулан өрх гэр бүлийг дэмжих, хүүхдүүдийн дунд танин мэдэхүйн өдөрлөг, аялалыг зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөний дагуу байгууллагын эцэг эхийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын арга хэмжээг зохион байгуулж ажилтан албан хаагчдын хүүхдүүдийг хүлээн авч гарын бэлэг гардууллаа.

“ДЭЛХИЙН СҮҮНИЙ ӨДӨР” МАНАЙ АЙМАГТ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Анх 2001 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын санаачлагаар тэмдэглэж эхэлсэн Дэлхийн сүүний өдрийн арга хэмжээнд оролцох улс орнуудын тоо жилээс жилд нэмэгдэж, өөр өөрсдийн уриан дор тэмдэглэдэг уламжлал хэдий нь тогтсон байна.
Монгол улс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр анх удаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Монголын Сүүний Салбарыг Хөгжүүлэх Үндэсний Зөвлөлийн санаачлагаар, Монгол улсын Засгийн газар, Сүүний нэмүү өртгийн сүлжээний нийт тоглогчидтой хамтран “Эх орны сүү-Эрүүл хүнс-Амьдралын баталгаа” уриан дор зохион байгуулсанаас хойш нийт 4-дэх удаагаа хамтран тэмдэглэж байна.
Манай байгууллага энэ жил Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн санаачлагыг дэмжин аймгийн ЗДТГ, ЭМГ, МХГ, ГБХЗХГ, аймгийн сүү боловсруулах үйлдвэр Титаник ХХК -тай хамтран “ДЭЛХИЙН СҮҮНИЙ ӨДӨР”-ийг анх удаа аймагтаа “ЭХ ОРНЫ СҮҮ – ЭРҮҮЛ ХҮНС” уриан дор амжилттай тэмдэглэлээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд эцэг эх, хүүхэд багачууддаа сүүний хэрэглээний ач холбогдолыг сурталчилсан гарын авлага материалыг тараан, 350 гаруй хүүхдэд сүү, тараг, ааруул зэрэг сүү цагаан идээг олгож “Хүн бүр өдөрт нэг аяга сүү” – г заавал хэрэглэж хэвшихийг уриаллаа. Мөн үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд сүүгээр тасралтгүй хангах ажилд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж буй фермер Ч.Лхамсүрэнжав, С.Бямбасүрэн, Титаник ХХК-ийн Сүүний цехийн хамт олныг шагнаж урамшуулсаны зэрэгцээ иргэдэд фермерээс бэлтгэгдсэн сүүг хөргөлтийн төхөөрөмжөөс шууд худалдан боруулж үйлчиллээ.

“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ -ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” АЙМГИЙН НЭРЛЭСЭН ЖИЛИЙН ХҮРЭЭНД ӨРХИЙН ТАРИАЛАН ЭРХЛЭГЧИДДЭЭ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ -ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” АЙМГИЙН НЭРЛЭСЭН ЖИЛИЙН ХҮРЭЭНД ӨРХИЙН ТАРИАЛАН ЭРХЛЭГЧИДДЭЭ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Аймгийн Засаг даргын шийдвэрээр 2019 оныг “Хүүхэд хамгаалал – Өрхийн хөгжлийг дэмжих жил“ болгон зарласантай холбогдуулан манай байгуулага 2019 оныг “Хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлж – Орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж энэ хүрээнд өрхийн тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор Мөрөн сумын багуудын хашаандаа төмс, хүнсний ногоо, хүлэмж барин төрөл бүрийн нарийн ногоо тариалж өрхийн хүнсний хэрэгцээгээ хангаж байгаа 20 гаруй иргэдэд 4 төрлийн хүнсний ногооны үр олгож төмс, хүнсний ногоо болон хүлэмжинд ногоо тарих, жимсний мод бут суулгах арчлах чиглэлээр санал солилцож ярилцлага хийлээ.

“ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” зөвлөгөөн зохион байгуулагдлаа

“ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” зөвлөгөөн зохион байгуулагдлаа

“ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” зөвлөгөөн 2019 оны 03-р сарын 26-27-ний өдрүүдэд Аймгийн ЗДТГ –ын Соёмбо танхимд зохион байгуулагдлаа.. Зөвлөгөөнд сумдын Засаг даргын орлогчид, ХАА-н тасгийн мэргэжилтнүүд болон мах, сүү, хүнсний ногоо үйлдвэрлэлийн салбарын, ААН, төсөл хөтөлбөрийн төлөөлөл болох 150 хүн оролцлоо.
Зөвлөгөөнөөр Хөвсгөл аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын 2018 оны ажлын үр дүн, 2019 оны зорилт , хүнс, хөдөө аж ахуйн салбарын хэмжээнд хэрэгжиж буй бодлогын баримт бичиг хууль эрх зүйн талаар хэлэлцэж зөвлөгөөнд оролцогчдод төрийн ба төрийн бус байгууллагууд мэдээлэл хүргэлээ.
Уг зөвлөгөөнийг Аймгийн ЗДТГ, Аймгийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хамтран зохион байгууллаа.