2019-2020 ОНЫ МАЛ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫГ 91.3 ХУВЬТАЙ ХАНГАЛАА

2019-2020 ОНЫ МАЛ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫГ 91.3 ХУВЬТАЙ ХАНГАЛАА

Энэ онд аймгийн дүнгээр 23 сум 1 тосгоны 127 багийн нутагт 9792 хот айл, 17648 малчин өрхөд 6240.1 мянган толгой мал өвөлжихөөс тэмээ 2.1 мянган, адуу 272.3 мянган, үхэр 515.7 мянган, хонь 3075.6 мянган, ямаа 2374.4 мянган толгой буюу хонин толгойд шилжүүлсэнээр 10223.5 мянган мал өвөлжихөөр зохион байгуулж байна.

Отор: Архангай, Булган, Завхан, Төв, Баянхонгор аймгийн нутагт 6 сумын /Жаргалант, Рашаант, Мөрөн, Цэцэрлэг, Арбулаг, Түнэл / 15 өрхийн 10,9 мянган толгой мал үүнээс бод 1,4 мянган толгой, бог 9,6 мянган толгой мал отроор  өвөлжиж байна. Аймаг дотроо отроор 16 сумын 976 өрхийн 299,1 мянган толгой мал үүнээс бод 75,4 мянга, бог 223,7 мянган толгой мал өвөлжихөөр тус тус бэлтгэлээ базаагаад байна.

Оны эхэнд аймгаас 229160 тн байгалийн хадлан 366 тн гар тэжээл, 15277 тн давс, хужир шүү бэлтгэх албан даалгавар өгснөөс  малчид, иргэдийн хүчээр байгалийн хадлан 231495 тн буюу 100 хувьтай, гар тэжээл 256,0 тн буюу 69,9 хувьтай, давс, хужир 12734 тн буюу 83,3 хувьтай хангасан ба 891 тн ногоон тэжээл, 291 тн үйлдвэрийн тэжээл, 6,0 тн дарш ногооны хаягдал бэлтгэсэн байна.

 Засгийн газрын 285 дугаар тогтоолоор аймгийн аюулгүйн нөөцөнд 380 тн байгалийн хадлан, 80 тн хүчит тэжээл бэлтгэх даалгавар өгснөөс 380 тн өвс буюу 100 хувь, 120 тн үйлдвэрийн  тэжээл буюу 100 хувьтай бэлтгэсэн.

Сумын аюулгүйн нөөцөд  2400 тн өвс, 720 тн тэжээл бэлтгэх даалгавар өгснөөс  1615 тн өвс буюу 67,3 хувь, 274 тн тэжээл буюу 38,1 хувьтай бэлтгэсэн байна. Аж ахуйн нэгж малчид байгалийн хадлан 496,5 тн өвс  бэлтгэн зах зээлд худалдан борлуулахаар бэлтгэсэн.

Инженерийн хийцтэй худаг 621, энгийн уурхайн худаг 688, усан сан 86 нийт 1905 уст цэг байгаагаас 1874 буюу 98,4 хувьтай худаг, уст цэг ашиглагдаж байна. Энэ онд аймгийн хэмжээнд  Улсын төсвөөс 1 худаг, орон нутгийн хөрөнгөөр 7 худаг нийт 8 худаг шинээр гарсан байна.

Бод малын хашаа 15908, бог малын хашаа 18570 байгаа нь  малын хашаа хорооны хангамж 100 хувьтай байна. Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын  бэлтгэлийг 91,3  хувьтай хангасан.