НЭРЛЭСЭН ЖИЛИЙН ХҮРЭЭНД “САЙН ҮЙЛСИЙН АЯН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НЭРЛЭСЭН ЖИЛИЙН ХҮРЭЭНД “САЙН ҮЙЛСИЙН АЯН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөвсгөл аймаг 2019 оныг “Хүүхэд хамгаалал – Өрхийн хөгжлийг дэмжих жил”болгон зарласантай холбогдуулан манай байгууллагын нийт хамт олноос санаачлан олон хүүхэдтэй, амьдралын боломж муутай, өрх толгойлсон эцэг эхэд дэмжлэг үзүүлэх “Сайн үйлсийн аян”-ыг байгууллага дотроо өрнүүллээ. Уг арга хэмжээний хүрээнд 13 дугаар багийн оршин суугч Х.Нарандэлгэрийн ар гэрт машин түлээ, мах, гурил, будаа зэрэг хоол хүнс, хүүхдийн дулаан хувцас зэрэг 600 гаруй мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүний дэмжлэг үзүүллээ. 
Уг арга хэмжээг зохион байгуулхад санаачлагатай оролцсон ажилтан албан хаагч нартаа талархал илэрхийлье.

“ХӨВСГӨЛ БРЭНД -2019, НАМРЫН НОГООН ӨДРҮҮД“ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ХӨВСГӨЛ БРЭНД -2019, НАМРЫН НОГООН ӨДРҮҮД“ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин зах зээлийг өргөтгөх, харилцан туршлага судлуулах зорилготой зохион байгуулдаг “Хөвсгөл брэнд – 2019, Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ энэ жил 15 дах жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд 22 сум 1 тосгоны 246 аж ахуйн нэгж байгууллага, хоршоо, малчдын бүлэг, нөхөрлөл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, төмс хүнсний ногоо, оёдол, гар урлал зэрэг 40 гаруй нэр төрлийн бүтээгдхүүнээр иргэддээ үйлчлэн ажил үйлчилгээгээ сурталчилж 96,8 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд аймагт мал аж ахуй, хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрөөс дэмжлэг авч төслийн үр шимийг хүртсэн нөхөрлөл, хоршоо, малчны бүлэг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаанд оролцож төслийн үр дүнг иргэддээ тайлагнасан нь онцлог байлаа. Үзэсгэлэн худалдаанаас “Хөвсгөл Хүнс” ХХК-ийн “Бэлгийн багц” бүтээгдэхүүн аймгийн “Брэнд бүтээгдэхүүн” -ээр шалгарлаа.

“Тогтвортой мал аж ахуй эрхлэлт“ аймгийн малчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа

“Тогтвортой мал аж ахуй эрхлэлт“ аймгийн малчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл хамртан “Тогтвортой мал аж ахуй эрхлэлт“ аймгийн малчдын зөвлөгөөнийг 6-р сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Л.Ганболд, ХБХОТХ-ийн дарга Э.Аззаяа 23 сум 1 тосгоны Засаг дарга, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, Газрын даамал, 126 багийн малчдын төлөөлөл нийт 300 гаруй хүн оролцсон.
ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Сувдаа, Малын үржил бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Түмэнбаяр, МОН-9183 төслийн зөвлөх Доктор Ц.Алтанзул, МОН-9183 төслийн зөвлөх О.Уламбаяр, МОН-9183 төслийн зөвлөх Доктор С.Дүгэрсүрэн нар оролцож мэдээлэл өгсөн.
Зөвлөгөөнд Хүнс, Хөдөө аж ахуйн салбарыг өнөөгийн түвшин, цаашид хэрэгжүүлэх бодлого, Мал үржүүлгийн ажил үйлчилгээ, хээлтүүлэгч малыг мэргэжлийн ажил үйлчилгээний нэгжид шилжүүлэхийн ач холбогдол, Хөвсгөл аймгийн бэлчээрийн төлөв байдал, Малын эрүүл мэндийн асуудал, Малын тэжээл тариалах, дарш бэлтгэх ач холбогдол зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн. Зөвлөгөөнөөс 11 заалт бүхий уриалга гаргасан.

“Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд

“Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд

МУЗГ-аас “Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд ХХААХҮЯ, Азийн хөгжлийн банк, “Хөдөө аж ахуйн хөдөөгийн хөгжил” төслийн дэмжлэгтэйгээр орон нутгийн сүүний нөөц ашиглалтыг сайжруулж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, бүтээгдэхүүн хөгжүүлэх зорилгоор малчин өрх, хоршоонд тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гардууллаа. Тус тоног төхөөрөмжийг Алаг-Эрдэнэ, Арбулаг, Улаан-Уул сумдын 22 малчин өрх, Улаан-Уул сумын “Дархад малын хишиг ундрах” хоршоо, Алаг-Эрдэнэ сумын ” Мэлхий хадны цуурай” хоршоодод олголоо.

ЭХ ҮРСИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Манай байгууллага нь аймгийн “Хүүхэд хамгаалал – Өрхийн хөгжлийг дэмжих” нэрлэсэн жилтэй уялдуулан өрх гэр бүлийг дэмжих, хүүхдүүдийн дунд танин мэдэхүйн өдөрлөг, аялалыг зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөний дагуу байгууллагын эцэг эхийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын арга хэмжээг зохион байгуулж ажилтан албан хаагчдын хүүхдүүдийг хүлээн авч гарын бэлэг гардууллаа.