Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар
Хөвсгөл аймаг 1931 онд байгуулагдахад аймгийн яамны бүтцэд мал тариалангийн хэлтэс байгуулагдан газар тариалангийн талаар гарсан тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд шинээр байгуулагдсан сумдад түүний дотор тариа ногооны ажил эрхлэх бололцоо бүхий сумдад тариа ногооны ажлыг үргэлжлүүлэн тариалж нэмэгдүүлэхийг чиглэл өгөн ажиллаж байжээ.
1958 онд Хөдөө аж ахуйн нэгдлүүд бий болж мал аж ахуйн машинт станц байгуулагдснаар мал аж ахуйн хэлтсийг хөдөө аж ахуй хэлтэс болгон өөрчилжээ.
1960 онд аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газар байгуулагдан Хөдөө аж ахуйн удирдах газар, нэгдлийн зөвлөлийн дарга бөгөөд аймгийн гүйцэтгэх захиргааны хөдөө аж ахуй эрхэлсэн орлогч даргын чиг үүрэгт харъяалагддаг байсан байна.
1991 онд Хөдөө аж ахуйн нэгдлүүд задарч мал хувьчлагдсанаар Хөдөө аж ахуйн удирдах бүтцэд өөрчлөлт орж аймгийн Засаг дарга тамгын газрын харъяанд Хөдөө аж ахуй байгаль орчны хэлтэс нэртэй зохион байгуулагдсан.
Мал эмнэлэг, Мал үржлийн станц, газар тариалан чиглэлийн гэсэн байгууллагуудыг нэгтгэн 1998 онд Хөдөө аж ахуйн газар болгон зохион байгуулалтанд оруулсан байна.
Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолоор Хүнс, Хөдөө ахуйн газрыг Хүнс, Хөдөө, аж ахуй, Жижиг дунд үйлдвэрийн газар болгон өөрчилж дотоод нэгж Бодлого зохицуулалтын алба, Мал үржлийн алба, Мал эмнэлэгийн алба:
Засгийн газрын 2013 оны 415 дугаар тогтоол, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын 2013 оны А/170 дугаар тушаалаар Хөдөө аж ахуй, Жижиг дунд үйлдвэрийн газрыг Үйлдвэр хөдөө аж ахуйн газар болгон өөрчилж дотоод нэгж Захиргаа удирдлагын хэлтэс, Мал аж ахуйн хэлтэс, Мал эмнэлэгийн хэлтэс, Хүнс, газар тариалангийн хэлтэс:
Засгийн газрын 2015 оны 08 дугаар тогтоолоор Үйлдвэр хөдөө аж ахуйн газрыг Хүнс, Хөдөө аж ахуйн газар болгон өөрчилж дотоод нэгжид өөрчлөлт хийгээгүй Захиргаа удирдлагын хэлтэс, Мал аж ахуйн хэлтэс, Мал эмнэлэгийн хэлтэс, Хүнс, газар тариалангийн хэлтэс:
Засгийн газрын 2016 онд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар өөрчлөлт хийж Хүнс, Хөдөө аж ахуйн газар нь нэршил хэвээрээ дотоод нэгжийг Нийтлэг үйлчилгээ, Мал аж ахуйн алба, Мал эмнэлэгийн алба, Үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний алба гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй болсон байна
Малын генетик нөөцийн тухай хууль, Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдаж түүний дагуу Засгийн газрын 2018 оны 267 дугаар тогтоолын дагуу Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/209 дүгээр тушаалаар баталсан бүтэц орон тооны дагуу аймгийн Хөдөө аж ахуйн газар нь Захиргаа аж ахуйн алба, Мал үржлийн алба, Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний алба гэсэн зохион байгуулалтийн нэгжийн бүтцээр ажиллаж байна.
Хүнс, Хөдөө аж ахуйн бодлогыг боловсруулан, хэрэгжилтийг зохион байгуулан хүн амыг хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, бэлчээрийг зөв зохистой ашиглаж, усан хангамжийг нэмэгдүүлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинэ, дэвшилтэд техник технологи нэвтрүүлэн бүтээмжийг өсгөн өрсөлдөх чадварыг дээшлүүлж салбарын эдийн засгийн өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэх, нөхцөлийг бүрдүүлэх зорилготой ажиллаж байна.